МАТЕМАТИК · 6-Р АНГИАС
Арифметик · Бүхэл тооны үйлдэл
Тайлбараа уншаад, жишээтэй харьцуулж, дасгалаа бие даан бодоорой.
Бүхэл тооны үйлдлийн дараалал
Үйлдлийн дарааллыг ашигласан жишээ бодолт · Монгол хэл · 36 секунд. Видеоны жишээний бичвэр бодолтыг доор оруулав.
Гол санаа
Бүхэл тоонд эерэг, сөрөг тоо болон 0 орно. Илэрхийлэл бодохдоо хаалт доторх үйлдлийг түрүүлж, дараа нь үржих, хуваах, эцэст нь нэмэх, хасах үйлдлийг гүйцэтгэнэ. Ижил эрэмбийн үйлдлийг зүүнээс баруун тийш хийнэ.
Жишээ бодолт
−3 − (5 − 3 × 4) + 2 − 5 = −3 − (5 − 12) + 2 − 5 = −3 + 7 + 2 − 5 = 1.
Өөрийгөө сорих
-
−8 + 13 хэд вэ?
Хариу, тайлбар
5. Тоон шулуун дээр −8-аас баруун тийш 13 нэгж шилжинэ.
-
4 − 2 × (3 − 7)-г ол.
Хариу, тайлбар
12. Эхлээд 3 − 7 = −4, дараа нь 2 × (−4) = −8; 4 − (−8) = 12.
-
60-ын 25% хэд вэ?
Хариу, тайлбар
15. 60 × 25 / 100 = 15.